Товч танилцуулга

Тус компани нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 53-р тогтоолоор аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллах “ Үйлчилгээний тасаг” нэртэйгээр суурь нь тавигдсан. Тухайн үед уг газар нь Зочид буудал, Орон сууц, Халуун ус, Үсчин, Цэвэр ус тээвэр, Халаалтын зуух, фото зураг зэрэг ажил үйлчилгээ явуулж эхэлжээ.
1962 оны намар анхны халаалтын зуух, 1963 онд анхны гүн өрмийн худаг байгуулагдан ажил үйлчилгээний хүрээ өргөжсөөр 1969 онд “Үйлчлэх товчоо” нэртэй болсон байна. 1972 онд Сайд нарын зөвлөлийн 369-р тогтоолоор аймгуудын Үйлчлэх товчоо, Үйлдвэр хоршоодын холбоог нэгтгэн зохион байгуулж аймагт НАААҮУГазар болгож НААҮ-ний яам байгуулагджээ.
1990 оны 05-р сард НААҮ-ний яам татан буугдаж аймгуудын НААҮ-ний газар орон нутгийн харъяанд, халаалтын зуухны үйлчилгээг түлш эрчим хүчний яамны мэдэлд шилжүүлж аймгуудад орон сууц НАА газар, эрчим хүчний нэгдсэн үйлдвэр гэсэн 2 байгууллага болон өөрчлөгдсөн байна.
Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2001 оны 64-р тогтоолоор хоёр байгууллагыг нэгтгэн НААЭХ-ний газар болгосон.
Мөн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2003 оны 79 тоот тогтоолоор орон нутгийн өмчит Дулаан ус хангамж НАА-н “Булган Мээж” ХХК болж зохион байгуулагдан үйл ажиллагаагаа одоог хүртэл явуулж байна.
Тус компани нь Булган хотын хүн ам, үйлдвэр аж ахуй, үйлчилгээний газруудыг цэвэр ус, дулаанаар хангаж, бохир шингэнийг татан зайлуулах, хэрэглэгч нэг бүрт хүртээмжтэй чанартай үйлчлэхэд зорилгоо болгон ажиллаж байна.
Булган дулааны станцаас 38940Гкал дулааны эрчим хүч худалдан авч Ус дулаан дамжуулах 7 төвүүдээр дамжуулан төсвийн 45, ААНБ 174, орон сууцны айл өрхийн 873, задгай айл өрхийн буюу амины орон сууцны 89 хэрэглэгчийг ус, дулаанаар, Могод халаалтын зуухаар Төсөвт байгууллага 6, Аж, ахуйн нэгж байгууллага 7, Амины орон сууц 3 нийт 16 хэрэглэгчийг гэрээний дагуу дулаан үйлдвэрлэн, түгээж дулаанаар найдвартай хангаж ажиллаж байна.
Цэвэр ус, дулааны 260 ш үзлэгийн худаг, дулааны 16 км, цэвэр усны 11.2 км шугам хоолой , Бохир усны 365 үзлэгийн худаг, 13.2 км шугам хоолойн хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.
Гэр хорооллын 10500 гаруй айл өрхүүдийг төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон 4ш, зөөврийн 11ш, гүний 2 ш ус түгээх байруудаар дамжуулан ундны усны MNS:0900/2018 стандартад нийцсэн цэвэр ус түгээж, бохир усыг насос станцаар дажуулан цэвэрлэх байгууламжинд технологийн дагуу MNS:4943/2015 стандартыг ханган байгальд нийлүүлж байна.
