Лабораторийн хэсэг
“Булган Мээж” ХХК-ийн усны лаборатори нь цэвэр усны химийн, нян судлалын, бохир усны химийн, гидробиологийн лаборатори гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Цэвэр усны дотоод хяналтын лаборатори нь 2014 онд цэвэр усны химийн лаборатори, 2018 онд цэвэр усны нян судлалын лаборатори тус тус ашиглалтанд орсон. Химийн 14 үзүүлэлтээр, нян судлалын 3 үзүүлэлтээр шинжилгээ хийж байна. Усны лаборатори нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөг хүртэл ундны цэвэр усан дээр сорилт шинжилгээ хийж, аймгийн ундны усны эрүүл ахуйд хяналт тавин ажиллаж байна.
Лабораторийн хэсгийн бүрэлдэхүүн: Химич Б.Лхагважаргал, Микробиологич Г.Доржханд гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Бохир усны дотоод хяналтын лаборатори нь 2021 оны 9 сараас Булган аймгийн Цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсноор үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Химийн 9 үзүүлэлтээр, гидробиологийн 7 үзүүлэлтээр шинжилгээ хийж байна. Уг лаборатори нь цэвэрлэх байгууламжид орохоос гарах хүртэлх бохир усанд шинжилгээ хийж технологи ажиллагаа болон стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавин ажилладаг.
“Булган Мээж” ХХК-ийн “Цэвэр усны лаборатори” нь үйл ажиллагааны хүрээгээ тэлэн MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангаж Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2023 оны 08-р сарын 31-ний өдрийн А/139 дугаар тушаалаар “Магадлан итгэмжлэгдсэн лаборатори” болсон.

