ЗАМНАЛ
_

Түүхэн замнал

1960

БНМАУ-ын Сайд нарын  Зөвлөлийн 53-р тогтоолоор аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллах “ Үйлчилгээний тасаг” нэртэйгээр суурь нь тавигдсан

1962

Анхны халаалтын зуух байгуулагдав

1963

Анхны гүн өрмийн  худаг байгуулагдан ажил үйлчилгээний хүрээ өргөжив

1969

Үйлчлэх товчоо” нэртэй болсон

1972

Сайд нарын зөвлөлийн 369-р тогтоолоор аймгуудын Үйлчлэх товчоо, Үйлдвэр хоршоодын холбоог нэгтгэн зохион байгуулж аймагт НАААҮУГазар болгож НААҮ-ний яам байгуулагджээ

1990

05-р сард НААҮ-ний яам татан буугдаж аймгуудын НААҮ-ний газар орон нутгийн харъяанд, халаалтын зуухны үйлчилгээг түлш эрчим хүчний яамны мэдэлд шилжүүлж аймгуудад орон сууц НАА газар, эрчим хүчний нэгдсэн үйлдвэр гэсэн 2 байгууллага болон өөрчлөгдсөн байна

2001

Булган аймгийн ИТХ-ын  тэргүүлэгчдийн 64-р тогтоолоор хоёр байгууллагыг нэгтгэн НААЭХ-ний газар болгосон.

2003

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 79 тоот тогтоолоор орон нутгийн өмчит Дулаан ус хангамж НАА-н “Булган Мээж” ХХК болж зохион байгуулагдан үйл ажиллагаагаа одоог хүртэл явуулж байна